Өнгөрөгч наймдугаар сарын 9-нд Монгол Улсын нэр бүхий иргэд улс хоорондын шуудан илгээмж ашиглан Өмнөд Африкаас нэг килограмм орчим талст метаметанмин буюу мөс хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг гаалийн албаны рентген тоног төхөөрөмж, хар тамхи илрүүлэх багаж хэрэгсэл, гаалийн албаны эрэлч нохойг ашиглан илрүүлж, цагдаагийн байгууллагын хяналтад шилжүүлжээ.
Хилээр нэвтрүүлэхийг завдсан тус бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөтэй бодисын конвенцийн хавсралтад орсон маш хүчтэй үйлчилгээтэй, хорвуу чанар маш өндөртэй бодис байсан. Тус хэрэг дээр цагдаагийг байгууллагаас хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагааг хийж байгаа аж.