Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн ослын улмаас 27 настай эрэгтэй амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Хүй долоон худаг”-аас 361-ийн гарам явах авто замд автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гарч чадахгүй байна гэсэн дуудлага есдүгээр сарын 26-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 36 км замыг туулан очиход “Приус-20” загварын автомашин, “Санни-15” загварын автомашинтай мөргөлдөж “Санни-15” загварын суудлын автомашины зорчигч Баянхонгор аймгийн харьяат 49 настай эрэгтэй З төмөр хийцэд хавчуулагдсан ухаангүй байсныг эсэн мэнд гаргаж зөөвөрлөн ГССҮТ-д хүргэж өгсөн байна. Харин “Приус-20” загварын суудлын автомашины жолооч 27 настай эрэгтэй Б нас барсан байсныг, цогцсыг гарган тус дүүргийн тээврийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч уулзана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч уулзана
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.