Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМДЕГ: Гэрээр эмчлүүлж буй иргэдийн наймдугаар сарын санхүүжилт өнөөдрөөс олгогдож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд олгох эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг 70,000 төгрөг байсныг 160,000 болгож нэмэгдүүлсэн. Энэхүү тушаал энэ оны зургадугаар сарын 21-нд батлагдаж, долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Гэтэл зарим өрхийн эмнэлгүүдэд долоо болон наймдугаар сарын санхүүжилт ороогүй болохыг ӨЭМТ-өөс мэдээлсэн.

Энэ асуудлаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад "Долдугаар сарын санхүүжилтээ аваагүй ӨЭМТ-үүд бий. Эдгээр эмнэлгүүд нэхэмжлэлээ өгөхдөө шивэлтээ алдаатай гаргаснаас болж санхүүжилтээ авч амжаагүй. Шивэлтээ засаад явуулбал санхүүжилтийг явуулахад бэлэн. Наймдугаар сарын санхүүжилтийг өнөөдрөөс олгож эхэлж байна" гэлээ.

Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамга дарлаа
Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамга дарлаа
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.