Өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр Саид Моллай Токио-2020 олимпын наадмын дэвжээн дээр барилдаж мөнгөн медаль хүртэж, Монголчуудын баяр, бахдалыг төрүүлсэн билээ. Түүнийг медалийн төлөө барилдах агшинд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн иргэн н.Алтантөр, Б.Оюунгэрэл нар шинэ хүнээ өлгийдөн авсан учраас ОДОНГИЙН хүүдээ Мөнхмолом хэмээх нэр хайрлажээ. н.Алтантөрийнх А.Мөнх-Амгалан, А.Мөнх-Эрдэнэ, А.Мөнх-Оргил гэх гурван хүүтэй бөгөөд дөрөв дэх хүүхдээ эр зориг, шударга хөдөлмөрийн ерөөл болгож МӨНХМОЛОМ гэх нэр хайрласан нь энэ аж. Аав, ээж нь хүүгээ Моллай хэмээн өхөөрдөн дууддаг талаараа цахим сүлжээнд хуваалцжээ.
Саид Моллайг медаль хүртсэн өдөр мэндэлсэн хүүдээ Мөнхмолом гэх нэр хайрлажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.