Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туул голд живсэн иргэний цогцсыг бургасанд тээглэсэн байхад нь олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар Улаанбаатар хотын харьяат долоон иргэн “Туул” голын эрэг дээр амарч байснаас нэг хүн голын усанд сэлэхээр ороод живжээ. Энэ тухай дуудлагыг 2021.07.31-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, тус аймаг дахь Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /39 настай, эрэгтэй/-ыг 08.05-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Иргэн Б-ийн цогцсыг /осолдсон газраас хойд зүгт 75 км-т/ Бүрэгхангай сумын Дэрст багийн Тул харайдаг гэдэг газраас 08.05-ны өдрийн 15:24 цагт “Туул” голын бургасанд тээглэсэн байсныг олж, тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Хөдөө, орон нутгаас ирж буй малын махыг зах, худалдааны төвүүдийн хүчин чадлыг үндэслэн хуваарилна
Хөдөө, орон нутгаас ирж буй малын махыг зах, худалдааны төвүүдийн хүчин чадлыг үндэслэн хуваарилна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд