Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Төмөртөмөө: Уулын фитнесийг татан буулгахгүй, тохижуулж, харуул хамгаалалттай болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд “Чийрэг Монгол” клубын залуус Уулын фитнесийг байгуулаад нэг жил болж байна. Тэгвэл тус дүүргийн 17 дугаар хорооны дарга В.Хүрэлбаатарын саналаар татан буулгах болоод байсан юм. Нэг талаас залуус дуу хоолойгоо илэрхийлж нөгөө талаас удирдлагуудын хооронд үл ойлголцол үүссэн. Татан буулгах шалтгаан нь чанарын шаардлага хангаагүй техник хэрэгсэл ашиглаж байна гэж үзсэн байна.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө хоёр талтай уулзаж, зөвшилцөлд хүрлээ. Тэрбээр “Уулын фитнесийг татан буулгахгүй Улаанбаатар хотын захиргаанаас зөв зүйтэй зүйлсийг дэмжиж ажиллана. Тоног төхөөрөмжийг нь сайжруулж, камержуулах мөн шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Иргэд олонтойгоо ийм гурвалсан тал талын байр суурийг сонсож уулзах нь зүйтэй юм. Одоо гурван талт гэрээ болон хариуцлагын гэрээ байгуулна залуусыг дэмжиж ажиллана. Фитнес хийдэг залуус архи дарс уугаад байгаа юм байхгүй. Ялгаж салгах хэрэгтэй" гэдгээ хэллээ.

Харин “Чийрэг Монгол” клубын тамирчин Э.Чинзориг “Архидалттай тэмцэхийн тулд залуучууд спортоор хичээллэх хэрэгтэй. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг хэвээр нь үлдээж байгаад баяртай байна. Олон залуус баярлах байх” гэлээ.


ТОКИО-2020: С.Батцэцэг Кыргызстаны бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ
ТОКИО-2020: С.Батцэцэг Кыргызстаны бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.