Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүрх ууланд төөрсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх ууланд төөрсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг өнөөдрийг хүртэл эрэн хайж байна. Тодруулбал, тус дуудлага долдугаар сарын 19-ний өдөр Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байдаг. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн харьяат, хөгжлийн бэрхшээлтэй 32 настай иргэн Н-г тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 11 дүгээр анги, 26 дугаар анги, 29 дүгээр анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, 74 дүгээр анги, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын алба хаагчид нийслэлийн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны “Зүрх-уул, “Цогтын-Ам”, “Яргайтын-Ам”, “Яргайтын богины-Ам”, “Жигжидийн-Ам”, “Гүнтийн-Ам” зэрэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Гэвч эрэн хайх ажиллагаа одоо хүртэл үр дүнд хүрээгүй байна. Өнгөрөгч долдугаар сарын 24, 25-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй бөгөөд өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Аадар бороо орсны улмаас таван хүн амиа алджээ
Аадар бороо орсны улмаас таван хүн амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд