Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1439 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 143128 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 855 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 584 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас дөрвөн хүн нас барж, нийт нас баралтын тоо 707 боллоо. Тодруулбал, 0-20 насны нэг, 41-60 насны нэг, 61-80 насны нэг, 80-аас дээш насны нэг хүн нас баржээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 6389
-Хүндэвтэр 3230
-Хүнд 1030
-Нэн хүнд 213 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 19004 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 3347 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 118219 болж байна. Хэвтэн эмчлүүлж буй 10862 иргэн байна. Үүний 808 нь жирэмсэн, 31276 хүүхэд байна.