Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Энхболд: Гадаад, дотоод харилцааг хөгжүүлэх том бүтээн байгуулалт үүдээ нээж, өрхөө татлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өнгөрсөн бямба гарагт Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал нээлтээ хийсэн. Тэгвэл уг төслийг санаачилж эхлүүлсэн хүнээр Ерөнхий сайд асан М.Энхболд хэмээн сошиалд олон нийт байр сууриа илэрхийлж байсан.

Тэгвэл Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан М.Энхболд өөрийн сошиал хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Манай эх оронд гадаад, дотоод харилцааг хөгжүүлэх том бүтээн байгуулалт үүдээ нээж, өрхөө татлаа. Манай засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, нэн хөнгөлөлттэй зээлээр барих шийдвэр гаргасан Япон улсын ерөнхий сайд асан Коизүми Жүничирод талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Энэхүү бүтээн байгуулалтанд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан Япон, Монгол бүх хүмүүст баяр хүргэж, талархал илэрхийлье" гэжээ.

Бичлэг: Зам тээврийн ноцтой осол гарч, 7 настай хүүхэд хүнд гэмтжээ
Бичлэг: Зам тээврийн ноцтой осол гарч, 7 настай хүүхэд хүнд гэмтжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.