Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

85.410 тун Файзер вакцин, 81 хайрцаг Астразенека вакцин хүлээн авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Манай улс 12-17 насны хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, архаг суурь өвчтэй иргэдэд коронавирусийн эсрэг Pfizer вакциныг хийж байгаа. Тус вакцины нөөц 85.410 тунгаар нэмэгдлээ.

Тодруулбал өчигдөр орой “МИАТ” ТӨХК-аас ачаа тээврийн тусгай нислэг үйлдэж, 15 хайрцаг 455 кг 85.410 тун Pfizer вакцин, 81 хайрцаг 1.640 кг БНЭУ-ын Серум институтын Covishield/AstraZeneca/ вакцин болон ЭМЯ-ны захиалгат 3.000 кг оношлуур, эм эмнэлэгийн хэрэгслийг тус тус тээвэрлэн авчирсан байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас мэдээлснээр Pfizer/Comirnaty/ вакцины эхний ээлжийн 84.240 тун вакциныг зургаадугаар сарын 16-нд, хоёр дахь ээлжийн 85.410 тунг зургаадугаар сарын 23-нд хуваарийн дагуу тус бүр хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь энэ оны хоёрдугаар хагаст ирэх юм.

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Comirnaty/ вакцины гурван удаагийн татан авалтаар эхний 255.060 тунг ийнхүү хүлээн авлаа.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна.

Д.Сарангэрэл: Уушги орлуулах болон амьсгалын аппарат хүрэлцээгүйгээс хүний амь нас эрсдэж болохгүй, С.Энхболд сайдаа
Д.Сарангэрэл: Уушги орлуулах болон амьсгалын аппарат хүрэлцээгүйгээс хүний амь нас эрсдэж болохгүй, С.Энхболд сайдаа
 
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.