Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл: Уушги орлуулах болон амьсгалын аппарат хүрэлцээгүйгээс хүний амь нас эрсдэж болохгүй, С.Энхболд сайдаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 18 секунд

"Гурван сая хүн амтай манай улсад уушги орлуулах аппарат гурав байхад хангалттай" хэмээн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа ам бардам ярьж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Уушги орлуулах аппарат болон амьсгалын аппарат хүрэлцээгүйгээс болж иргэдийн амь нас хохирч болохгүй" хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос ам асууж, түүнд анхааруулж байна.

Тодруулбал, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Уушги орлуулах Экмо аппарат, амьсгалын аппарат дутагдалтайн улмаас хүний эрүүл мэнд амь нас эрсдэж байгаа мэдээлэл яваад байна. Үнэхээр аппарат дутагдалтайгаас болоод ийм зүйл болж байгаа бол болохгүй. Яг ийм зүйл байна уу. Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж бусад асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой санхүүжилт суулгаж байна. Энэ хэрэгцээ шаардлагаа хэр зэрэг тодорхойлж чадсан бэ" хэмээн жишим ч үгүй асуув.

Түүний хэлсэнчлэн манай улсад гурван сая хүнд хангалттай хүрэлцэхүйц гурван аппарат байгааг тэрбээр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл попрол нь хэтрэв үү, бусдыг буруутгах хандлага байв уу, бүр эсвэл гурван сая хүнд хангалттай хүрэлцдэг гуравхан аппарат нь Д.Сарангэрэлээс өөр сайдын үед хүрэлцэхгүй, хүртээмжгүй, иргэдийн амь насанд хүрэхүйц дутагдалтай болчихдог хэрэг үү. Ямартай ч өөрийнхөө хэлж, ярьсны эсрэг зүйл ярьж бусдын эгдүүцлийг хүргээд авлаа.

Ер нь цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй байх хугацаандаа ирээдүйд үүсч болох эрсдэлийг тооцож, түүндээ хангалттай бэлдэж чадаагүй асуудал Д.Сарангэрэл гишүүнтэй шууд холбоотой гэж иргэд шүүмжилдэг билээ.

Н.Энхбаяр хүүгээ ээжийнхээ нутаг Хэнтийд болох нөхөн сонгуульд өрсөлдүүлж магадгүй
Н.Энхбаяр хүүгээ ээжийнхээ нутаг Хэнтийд болох нөхөн сонгуульд өрсөлдүүлж магадгүй
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц