Туркийн иргэний агаарын тээврийн "Туркиш Эйрлайнс" компани КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ирэх долдугаар сард сард Улаанбаатар руу үйлдэх нислэгүүдээ цуцалсан гэх мэдээлэл цацагдаад байна. Тэгвэл уг мэдээлэл нь ор үндэслэлгүй болохыг Монгол Улс дахь Турк улсын ЭСЯ-наас мэдээлжээ.
Тодруулбал, ЭСЯ-наас албан ёсоор гаргасан тайлбартаа "Туркиш Эйрлайнс" компани нь Монгол Улсын холбогдох байгууллагуудтай уулзалт зохих уулзалтуудыг хийж байгаа бөгөөд Монголын эрх бүхий байгууллагуудын зөвшөөрсөн хэмжээний дээд хязгаараар нислэгээ үйлдэхэд бэлэн байгаа болно" гэжээ.
Сануулахад, цар тахлын үед Монгол Улсын иргэд зорчих боломжтой байгаа 10 улсын нэгд Турк байгаа юм. Тус улс нь аялал жуулчлалыг дэмжих хүрээнд коронавирусийн шинэ төрөл бүртгэгдсэн улсаас бусад улсын иргэд БНТУ-д ирэхээс 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа билээ.