Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПСР шинжилгээ авах явуулын автобусыг нэмэлтээр гаргажээ

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 25 секунд

Коронавирусийн үед зөвлөгөө мэдээлэл өгөх нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ. 1

19 лавлах төвийн 1 дүгээр шугам нь Улсын онцгой комиссын дэргэд байрлаж байгаа бөгөөд хөдөө орон нутаг зорчих, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын журам гэх мэт eрөнхий мэдээллийг өгч буй. Харин эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын эмч ажилчид 2 ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж эмчилгээний зөвлөгөөг өгч байна.

Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулаторитой холбох юм. Энэ хүрээнд өнөөдрөөс эхэлж 40 явуулын амбулаторийн автобус төвийн зургаан дүүрэгт хуваарилагдлаа. Явуулын амбулатори нь халдварын шинж тэмдэг илэрсэн болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэх юм.

Явуулын амбулаториос гадна ПСР шинжилгээ авах том оврын автобусуудыг нэмэлтээр гаргаж, Буянт-Ухаа спорт цогцолбор, Таван шар, “Тэнгэр плаза” зэрэг газруудад байршууллаа.

Уншсан: 195

Танилц: Хязгаарлалт тогтоосон аймаг, сумд
Танилц: Хязгаарлалт тогтоосон аймаг, сумд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.