Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самарт яваад сураггүй алга болсон иргэн өөр отогт эсэн мэнд очсон тул эрлийн багийг буцаажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 360 км, сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ 17 хүн самар түүж байснаас зургаан хүн нь 06.08-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд хоёр хүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд 1 хүн нь нас барсан, 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авчээ.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар энэ сарын 15-ны өдрийн 13:20 цагт Ерөө сумын “Байшинт” уулын чиглэлд хөдөлгөөн үйлджээ. Харин энэ сарын 16-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн Ч нь отогоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоож, бүлгийг буцаах шийдвэрийг өгсөн байна.

Энэтхэг шинэ вакцин эмнэлзүйн туршилтад 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлжээ
Энэтхэг шинэ вакцин эмнэлзүйн туршилтад 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлжээ
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна