Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 389 хүн амиа алдаад байна. Сүүлийн 24 цагт гэхэд 9 иргэн коронавирусийн халдварын хүндрэлээр нас баржээ. Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "20-25 насны 1, 49-59 насны 4, 60-69 насны 1, 70-79 насны 1, 80-аас дээш насны 1 нийт 9 хүн нас барсан байна. Ингэснээр халдварын улмаас нийт 389 иргэн нас бараад байна. 20 орчим насны иргэн нь вакциндаа огт хамрагдаагүй иргэн байсан" гэлээ.
Сануулахад, Сүүлийн 24 цагийн дотор 13973 хүнээс шинжилгээ авахад 2395 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 83128 болж байна. 1750 нь Улаанбаатарт, 644 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалах халдвар 1 бүртгэгджээ.