Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож тодорхой шийдвэрүүдийг гаргах юм. Тодруулбал, УОК-ын зүгээс хоолны газруудыг энэ сарын 17-ноос заалаар үйлчлэхгүй байх, мөн амралт жуулчины газруудын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хязгаарлах шийдвэр гаргасан. Түүнчлэн хатуу хөл хорио тогтоохгүйгээр хатуу хяналт тавихаар болоод байгаа.
Энэ бүх асуудлаар Засгийн газар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргана. Бид гаргасан шийдвэрийг шуурхай мэдээлэх болно.