Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын хоёр боксчин медалийн болзол хангалаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 52 секунд

АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын 2021 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр Монголын хоёр боксчин медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгарлаа.

Энэ өдөр эмэгтэй боксчид тулаан хийгээгүй бөгөөд эрэгтэйчүүдийн 1/4 шигшээ буюу медалийн төлөөх тулаанууд явагдлаа. Манай тамирчдаас 52 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин Х.Энхмандах Энэтхэгийн Амит Амитад 2:3-аар ялагдав.

Харин 60 кг-д Э.Цэндбаатар Киргизийн Мунарбек Сейтбек Уулуг 5:0-ээр, ОУХМ Б.Мишээлт 69 кг-д Афганистаны Амири Хусейнийг нокаутаар ялж, шилдэг дөрөвт шалгарлаа. Харин ОУХМ О.Бямба-Эрдэнэ 75 кг-д бэртлийн улмаас рингэнд гарч тулалдаагүй байна.

ЗАСГИЙН ГАЗАР: Жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг Pfizer вакцинд хамруулна
ЗАСГИЙН ГАЗАР: Жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг Pfizer вакцинд хамруулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.