Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа бөгөөд одоогийн байдлаар шийдэгдсэн зарим асуудлуудаар Засгийн газраас мэдээлэл өглөө.
Тодруулбал, Засгийн газраас жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг Pfizer вакцинд хамруулах шийдвэрийг гаргажээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1 дүгээр тунгийн хамралт 89 хувь байгаа бол 2 дугаар тунгийн хамрагдалт 46 хувь байна. Нийслэлийн хэмжээнд 1 дүгээр тунгийн хамралт 99 хувьд хүрсэн бол 2 дугаар тунгийн хамрагдалт 69 хувь байна. Орон нутгийн хувьд 1 дүгээр тунгийн хамралт 81 хувь байгаа бол 2 дугаар тунгийн хамрагдалт 26 хувьтай үргэлжилж байна. Мөн улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 4.7 сая вакцин татан аваад байгаа аж. Ковакс хөтөлбөрийн хүрээнд татан авсан 100 мянган тун вакциныг жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд хийхээр шийдвэрлэжээ.
Мөн тодорхой эмчийн заалттай иргэд Pfizer вакцинд хамрагдах боломжтой. Улсын хэмжээнд 53 мянган жирэмсэн эмэгтэйчүүд байгаа ажээ. Хөхүүл ээжүүд Verocell вакцинд хамрагдаж амжаагүй бол Засгийн газрын шийдвэрийн дагуу Pfizer вакцинд хамрагдах боломжтой.
Баяр