Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“II тунгаа 36 хоногийн өмнө авч чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийлгэхийг анхаарууллаа“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр "Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг мэдээлэл өгөв. Тэрбээр "Олон улсад жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байна. Гэхдээ эмчийн тодорхой заалтын дагуу вакцинжуулалт хийнэ. Өөрөөр хэлбэл, сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдах жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эх вакцинд хамрагдах эсэхээ өөрөө сонгох боловч заавал дархлаажуулалтад хамрагдах ёстой гэх хэд хэдэн заалт бий.

Энэ заалтад:

  • Өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн суурь эмгэгтэй бөгөөд Covid-19 халдвартай тохиолдолд маш хүндээр өвчлөх эрсдэлтэй жирэмсэн эхчүүд
  • Жирэмсэн эх нь Covid-19-ийн халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд
  • Биеийн жингийн илүүдэлтэй жирэмсэн эхчүүд
  • Ахимаг 35 наснаас дээш жирэмсэн эхчүүд
  • Жирэмсэн үеийн чихрийн шинжтэй эмэгтэйчүүд

Хэрвээ тухайн сайн дурын үндсэн дээр эсвэл дархлаажуулалтад хамрагдах ёстой эхчүүдийг жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд дархлаажуулна.

  • Эхний тун – 14 долоо хоногоос дээш хугацаанд
  • Хоёрдахь тун – 36 долоо хоногоос өмнө хийсэн байна.

Хоёрдугаар тунгаа 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ. Тодруулбал, коронавирусийн эсрэг вакцины эхний тунг жирэмсний 14 долоо хоногоос өмнө хийж болохгүй. Учир нь жирэмсний 14 долоо хоногт дөнгөж үр хөврөл бүрэлдэж, эрхтэн тогтолцоо үүсэж байдаг учраас вакцин байтугай ямар нэг эм хэрэглэж болохгүйг зөвлөдөг.

Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд Covid-19 халдварын эсрэг вакцин хийхгүй" гэлээ.

ЭМЯ: Спутник V вакцины II тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь тодорхойгүй байна
ЭМЯ: Спутник V вакцины II тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь тодорхойгүй байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.