Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмгөөлөгч Б.Баасанцогттой нэр холбогдсон шүүгчдийг огцруулах шийдвэр гаргажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өмгөөлөгч Б.Баасанцогттой бичлэгт гарсан шүүгчдийн асуудлыг өнөөдөр Шүүхийн ёсзүйн хороогоор хэлэлцжээ. Улмаар Шүүхийн ёсзүйн хорооны нийт гишүүдийн саналаар Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, нарт СБД, Чингэлтэй, БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарыг шүүгчийн албан тушаалаас огцруулах, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатарт 6 сарын цалинг нь 30 хувиар хасах шийдвэр гаргасан байна.

Уг шийдвэрээ баталгаажуулж, ШЕЗ-д танилцуулах бөгөөд ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх аж.

Сануулахад, Хуулиндаа шүүгчдийг огцруулах гэж хэлдэг бөгөөд энэ нь дахин шүүхэд шүүгчээр ажиллахгүй гэсэн үг юм байна.

Хэргийг сануулахад, Өнгөрсөн нэгдүгээр сард өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар Энконто байрны .... тоотод шөнө дөлөөр уулзаж, архидан согтуурсан бөгөөд улмаар лифтэнд ёсзүй бус авир гаргаж байгаа бичлэг цацагдсан байдаг.

Харин АТГ-аас тухайн бичлэг цацагдсаны дараахан ажилтан П.Чулуунбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Зургаан дэд төвийг 10 болгож нэмэгдүүлэх санаачилгыг Ерөнхий сайд дэмжлээ
Зургаан дэд төвийг 10 болгож нэмэгдүүлэх санаачилгыг Ерөнхий сайд дэмжлээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.