Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг АТГ-аас шалгаж эхэлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Учир нь тэрбээр “Арцат апартмент” хотхоны барилга, “Ханбогд-1” орон сууцны хотхон, Баянгол дүүргийн XI дүгээр хорооны Үйлчилгээний барилга, “Сакура” сургууль, цэцэрлэг зэрэг барилгуудыг хууль тогтоомж, дүрэм журам зөрчиж баригдсан байхад улсын байцаагчийг нь дарамталж, УОК-ын дүгнэлтэд өөрчлөлт оруулж, гарын үсэг зуруулсан байна.

Тиймээс албаны эрх мэдлээ урвуулан амин хувийн ашиг сонирхолдоо ашигласан, албан тушаалын давуу байдлаараа бусдыг дарамталсан, айлган сүрдүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг хэд хэдэн ноцтой хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

ЭМЯ: 634 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа
ЭМЯ: 634 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа
 
С.Цэнгүүн: “Ноорог“-ийнхны баривчилгааг зүгээр хараад сууж болохгүй
С.Цэнгүүн: “Ноорог“-ийнхны баривчилгааг зүгээр хараад сууж болохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.