Өнгөрсөн хоногт 5 хүн халдварын улмаас нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 205 боллоо. Тодруулбал,
- 78 настай эрэгтэй 04.12-нд онош батлагдсан
- 79 настай эрэгтэй 05.02-нд онош батлагдсан
- 79 настай эмэгтэй 05.03-нд онош батлагдсан
- 82 настай эрэгтэй 05.13-нд онош батлагдсан
- 82 настай эмэгтэй 05.13-нд онош батлагдсан ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.
Сүүлийн 24 цагт 8000 орчим хүнээс шинжилгээ авахад 553 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо 48101 боллоо.