Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израиль-Палестины мөргөлдөөнөөр 100 гаруй палестин, 6 израиль хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

Долоо хоногийн турш үргэлжилж буй Израиль-Палестины мөргөлдөөн улам хурцадсаар байгааг дэлхий дахин сэтгэл түгшин ажиглаж байна. Баасан гарагт шилжих шөнөөс эхлэн Израилийн арми нисэх онгоц, танк, их буу, хөлөг онгоцуудаа дайчлан, дахин их хүчээр Газын зурвас руу гал нээсээр байна. Үүний хариуд Палестины ХАМАС хөдөлгөөнийхөн Израилийн нутаг руу олон арван пуужин харвалаа. 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ойрхи Дорнодын хямрал дахин хурцадсан нь Иерусалим хотод дэгдсэн мөргөлдөөнөөс үүдэлтэй. Шалтгаан нь Ариун уулан дахь лалын шашны сүмд сүсэгтнүүдийг нэвтрүүлэхийг хориглосоноос гадна Зүүн Иерусалимаас хэд хэдэн палестин гэр бүлийг нүүлгэн шилжүүлэх тухай Израилийн шүүхийн гаргасан шийдвэртэй холбоотой юм. Үүний улмаас палестинчууд болон Израилийн цагдаа нарын хооронд мөргөлдөөн дэгдсэн байна. 

Мөргөлдөөн даамжирсаар Израиль-Палестины хоорондын зэвсэгт тулгаралт болон өргөжиж, 100 гаруй палестин иргэн, 6 израиль хүн амиа алджээ. Израилийн арми Газын зурваст 600 гаруй удаа цохилт өгсөн бол ХАМАС-ынхан Израилийн нутаг руу 1750 пуужин харвасан байна. Байдал тун эгзэгтэй болсон тул ирэх ням гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нээлттэй хуралдаан зарлаж, нөхцөл байдлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

ЭМЯ: 553 халдварын тохиолдол бүртгэгдэж 1234 хүн эдгэлээ
ЭМЯ: 553 халдварын тохиолдол бүртгэгдэж 1234 хүн эдгэлээ
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.