Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймагт дижитал музей, аялал жуулчлалын цогцолбор байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ховд аймгийн Жаргалант сумын нутагт Монголын анхны “Чулуун соёлын дижитал музей, нүүдлийн соёл, аялал жуулчлал”-ын цогцолбор байгуулна.

Энд дотоод гадаадын жуулчдад зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулах юм. Мөн нутгийн брэнд гар урлалын бүтээгдэхүүн худалдах боломжтой “Жуулчны гудамж” болон Хар ус нуурын Улсын тусгай хамгаалалттай газарт отоглох цэг, шувуу ажиглах цэгийг байгуулах юм. Эдгээрийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх-II” төслийн хүрээнд хийх талаар өчигдөр зохион байгуулсан цахим хурлын үеэр танилцуулав.

Цахим хуралд БОАЖЯ, Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, Ховд аймгийн АЖХ, олон улсын төслийн төлөөлөл болон Ховд аймагт аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг байгууллагууд оролцлоо. 
Хурлаар Ховд аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаа, хүний нөөц болон тулгамдаж буй сэдвээр ярилцаж, санал солилцжээ.  

Хүнсний үйлдвэрт газ дэлбэрч, дөрвөн хүн гэмтжээ
Хүнсний үйлдвэрт газ дэлбэрч, дөрвөн хүн гэмтжээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.