“Сая уушги-Сая мод" уриалгын дагуу Улаанбаатар хотын есөн дүүрэг, 171 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой мод тарих ажлуудыг хийж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хүн амын нягтрал ихтэй, агаар, хөрсний бохирдол ихтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зургаан га талбайд 3000 гаруй мод тарих үйл ажиллагааг эхлүүлж байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд байрлах Зүүн салааны ойжуулалтын талбайд мод тарих аян тавдугаар сарын 16-ны ням гарагийн 11:00 цагт эхэлнэ. Байгаль дэлхийгээ сэргээхэд, агаарын бохирдол, хуурайшилт, цөлжилтийн эсрэг бодит үйлдэл хийхэд иргэн бүрийн оролцоо чухал юм.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР