Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Хатуу хөл хорионы үеэр хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан иргэдийг илрүүлжээ. Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр БЗД-ийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 4-15 тоотод хэсэг бүлэг хүмүүс мөрийтэй тоглоод байна гэх мэдээлэл тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст ирсэн байна. Мэдээллийн дагуу БЗД-ийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад Т гэгч нь нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулж байжээ.

Тиймээс Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрсөн үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн аж.

 

Ерөнхийлөгч сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд бүхэлд нь хориг тавилаа
Ерөнхийлөгч сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд бүхэлд нь хориг тавилаа
 
Жилд 20 мянган залуу хос гэрлэдэг ч  эргээд 17 мянган гэр бүл салж байна
Жилд 20 мянган залуу хос гэрлэдэг ч эргээд 17 мянган гэр бүл салж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.