Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Батгэрэл: Жозе Алдо, Шон O’Мэлли нартай тулалдмаар байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 42 секунд

   Мэргэжлийн холимог тулааны оргил UFC холбооны UFC-261 өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын тулаанч Д.Батгэрэл АНУ-ын 27 настай тулаанч Кевин Нативидадтай тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед 50 секундын дотор хүнд цохилтоор буулган авсан. Тэрбээр тулааны дараа хэвлэлийн бага хуралд жингийнхээ аваргуудыг тулаанд дуудлаа.

UFC: Дахиад зүүн гарын цохилтоор нокаут хийсэн. Чиний дуртай цохилт уу?

Д.Батгэрэл: Тийм ээ миний дуртай цохилт. Өмнө нь ч бас энэ цохилтоороо унагааж байсан.

UFC: Бэлдсэн үү? Эсвэл тухайн үед өөрийн мэдрэмжээрээ хөдөлсөн үү?

Д.Батгэрэл: Тухайн үед мэдрэмжээрээ бие өөрөө хөдөлсөн. Гэхдээ өмнө нь бэлдэж байсан.

UFC: Таны дасгалжуулагч Брандон ковид 19 өвчний улмаас ирээгүй. Чи тэмцээнд оролцохдоо энэ тухай бодсон уу?

Д.Батгэрэл: Дасгалжуулагч Жексон бас хамт  онгоцонд саатаад ирж чадаагүй. Гэхдээ би энэ талаар огт бодоогүй. Бэлтгэлээ бүрэн хангасан байсан.

UFC: Үзэгчидтэй тулаан хэр санагдаж байв?

Д.Батгэрэл: Үзэгчид байгаа болохоор тэднээс их эрч хүч авч, сайхан тулаан хийлээ.

UFC: Чи хэзээ дахиж тулалдмаар байна? Өрсөлдөгч чинь хэн байгаасай гэж хүсэж байна вэ?

Д.Батгэрэл: Жозе Алдо, Шон O'Мэлли нартай тулалдмаар байна. Жингийнхээ шилдгүүдтэй л өрсөлдөж үзмээр байна. Жозе Алдог өмнө нь аварга болж байсан учир би маш их хүндэлдэг.

UFC: Тамирчид үзэгчгүй тулаан хийж байсан сэтгэгдлээсээ чамд хуваалцаж байсан уу? Чи өмнө нь үзэгчгүй тулаан хийж байгаагүй ч гэсэн ийм тулаанд орж үзэхийг хүсдэг үү?

Д.Батгэрэл: Би үүнээс өмнө үзэгчгүй тулаанд оролцох боломжтой байсан ч цар тахлын улмаас чадаагүй. Яаж ч бодсон үзэгчгүй тэмцээн жаахан онцгүй л байх.

UFC: Чи MMA-ийн тамирчин болсондоо юунд нь баярладаг вэ?

Д.Батгэрэл: Бүх тулааныг нэгтгэсэн спорт учраас маш дуртай. Мөн би Монголын анхны UFC тамирчин учир маш их баярладаг.

UFC: “Mongolian Murder” гэдэг тамирчин өмнө нь байсан. Чи түүнийг таних уу?

Д.Батгэрэл: Тиймээ. Өвөрмонгол тамирчин байдаг. Бид өмнө нь Хятадад хамтдаа тулаанд оролцож байсан.

Зам засвар тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
Зам засвар тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
 
“BSB BONUS BONANZA”  ЗАРЛАГДЛАА!
“BSB BONUS BONANZA” ЗАРЛАГДЛАА!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.