Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийслэлд зам засвар, арчлалт болон зам талбайн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байна.
Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт нийт 1077 метр урт хайс, хашлагыг тэгшилж засаж, 78 метр уртыг нөхөн байршуулж, мөн 160 метр урт хайс, хашлагыг угааж, цэвэрлэн, буджээ. Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их сургууль, Сүхбаатарын гудамжинд нийт 1633 тэмдэг угаасан бол 302 тэмдгийг Хан-Уул дүүрэгт шинээр суурилууллаа. Гүүр, хоолой, туннелийн засвар, арчлалтын хүрээнд Гачууртын 30 метр урт болон 18 метр урт гүүрний засварын ажлыг тавдугаар сарын 1-нд дуусгахаар ажиллаж байна.