Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тулаанч Д.Батгэрэл 50 секундэд хүнд цохилтоор яллаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 3 секунд

  Монголын тулаанч Данаагийн Батгэрэл АНУ-ын Кевин Нативидадыг нэгдүгээр раундад ердөө 50 секундэд нокаутаар яллаа.

  Холимог тулааны хамгийн шилдэг холбоо болох UFC холбооноос АНУ-ын Флорида мужийн Жаксонвилль хотын VyStar Veterans Memorial Arena ордонд тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний дөрөв дэх тулаан буюу 61,2 кг жинд манай тулаанч Д.Батгэрэл АНУ-ын Кевин Нативидадтай тулалдсан. Кевин 28 настай. Холимог тулаанд 11 тулалдаж, 9 ялж, 2 ялагдсан үзүүлэлттэй. 5 удаа хүнд цохилтоор, 3 удаа өчиж, боох мэхээр ялж байжээ.

  Харин Д.Батгэрэлийн хувьд холимог тулаанд 8 ялж, 2 ялагдсан. Тэрбээр UFC-д гурав дахь тулаанаа хийж байна. Аргентины Guido Cannetti-г ялснаасаа хойш нэг жил, нэг сарын дараа ийнхүү тэмцээнд орж ялж байна.

Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна