БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс 900,000 тун Vero Cell вакциныг Засгийн газар худалдан авч буй. Эхний 300 мянган тун вакцин дөрөвдүгээр сарын 22-ны орой, 300 мянга нь маргааш нь ирсэн бол үлдсэн 300,000 тун вакциныг өнөөдөр татан авч байна. Вакцин авчирч буй онгоц Буян-Ухаа нисэх буудалд газарджээ.
Вакцин татан авалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан "Вакцин худалдан авах, хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, улсын хэмжээнд дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтэд улсын төсвөөс болон хөгжлийн түнш улс орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжаар эх үүсвэрийг бүрдүүлсэн.
Засгийн газар КОВАКС хөтөлбөрийн хүрээнд болон вакцин үйлдвэрлэгчээс шууд худалдан авах замаар вакцин хүлээж авч байгаа бөгөөд дараагийн нийлүүлэгдэх вакцины яриа, хэлцлүүд үргэлжлэн хийгдэж байна" гэжээ.