Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төр "халуунхан" өрнөж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхгүй болоод байна. Үүний дараагаар нь Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй болгох шийдвэрийг ҮХЦ-д нөлөөлж гаргуулсан гэх МАН-ыг тараах захирамж гарсан. Энэ бүхэн өрнөсөн шалтгаан нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд тун сайн ойлголцол дунд явж ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга болон МАН-ын дарга У.Хүрэлсүх нарын харилцаа муудсантай холбоотой юм. Тэгвэл энэ талаар сэтгүүлч Х.Мөнхбаясгалан ингэж бичжээ.
Х.Мөнхбаясгалан "Х.Баттулгын хамгийн том алдаа бол У.Хүрэлсүхэд бүрэн итгэсэн итгэл байлаа. Хамтдаа олигарх дэглэмийг хална, хамтдаа оффшор бүсэд нуусан хөрөнгийг илрүүлнэ, хамтдаа МАНАН бүлэглэлийг дарна, хамтдаа бүтээн байгуулалт хийнэ, хамтдаа Оюутолгойн луйврын гэрээг цуцлаж хамтдаа Эх орныхоо баялгийг 30 гэрбүл биш 3 сая монголчууддаа хүртээнэ гэж итгэсэн итгэл байлаа... тиймээс ч хамтдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эв нэгдлийн ажлын хэсгийг ахлаж , хамтдаа ҮАБЗ ийг санаа зорилго нэгтэй байлгана гэж тэр хичээсэн, итгэсэн, зүтгэсэн. Тиймээс өөрийг муриад , өөрийг нь гүтгээд огцрох мэдэгдлээ хийж байхад нь ч хамгаалж түүнийг огцрохыг дэмжихгүй гэж үгээ хэлсэн юм. Тиймээ, Халтмаагийн Баттулгын хамгийн том алдаа бол ИТГЭЛ байсан юм" гэжээ.
Баяр