Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FOREIGNLOBBY: Монголын нам АНУ-ын PR компанитай гэрээ байгуулсан нь улс төрийн шуугиан дэгдээв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 4 секунд

Дэлхийн улс орнуудын улс төрийн хууль бус үйлдлийг мэдээлэгч foreignlobby.com сайтад Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай гэрээ байгуулсан талаар мэдээлжээ. Энэхүү нийтлэлийг бүрэн эрхээр нь орчуулан хүргэж байна:

Foreign Lobby Report нь Вашингтон дахь гадаадын лоббиг сурвалжилж 2017 оны шилдэг Онлайн сэтгүүлзүйн шагнал хүртсэн АНУ-ын томоохон эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сайт юм.

 

Монголын нам АНУ-ын PR компанитай гэрээ байгуулсан нь улс төрийн шуугиан дэгдээв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нам(Ардчилсан нам) ирэх зургаадугаар сарын сонгуулийн өмнө АНУ-ын харьяалал бүхий PR компанийг хөлсөлсөн явдлыг илчилснээр тус улсад улс төрийн шуугиан дэгдээв.

Өнөөдөр (2021.04.23) парламентын хуралдаан дээр хууль тогтоогчид Вашингтоны DCI групптэй байгуулсан 50,000 долларын гэрээнд гарын үсэг зурсан Монгол Улсын Ардчилсан намын (АН) албан тушаалтныг мэдээлж, үүнийг мөрдөн шалгах шаардлагатай "маш ноцтой асуудал" гэж зарлав. 6-р сарын 9-ний өдрийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын намыг "Монголын ардчиллын тэргүүн" болгон сурталчлах зорилгоор 4-р сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр сарын гэрээ хийж хөлсөлжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “гадаад улс, гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг авахыг хориглоно” гэж заасан байдаг” гэж УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргил хэлжээ. Тэрбээр “Энэхүү гэрээ нь энэ заалттай хэрхэн нийцэж байна вэ? Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийх боломжтой юу?" гэсэн юм.

Гэрээнд нэр нь бичигдэж, гарын үсэг зурсан намын дэд дарга Цэвэгдоржийн Туваан түүний хариуд баримт нэхсэн юм. Энэ долоо хоногт DCI(АНУ дахь PR үйл ажиллагаа явуулагч байгууллага) нь Гадаадын агентлагуудыг бүртгэх тухай хуулийн дагуу гэрээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Монгол улсын Хууль зүйн яамд хүргүүлжээ.

"АН 50,000 эсвэл 50 доллар ч төлөөгүй" гэж Туваан хариулав. “Мөнх-Оргил гишүүн андуурсан байх. Бид тийм баян нам биш шүү дээ ”гэж Ц.Туваан хэлжээ.

Тус улсын Ерөнхийлөгч даваа гарагт өөрийгөө дахин сонгуульд өрсөлдөх боломжтой байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, Монгол Ардын Намыг (МАН) татан буулгах тухай зарлиг гаргажээ. Хэрэв дахин сонгогдохыг зөвшөөрвөл Х.Баттулга өнгөрсөн жилийн парламентийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын Ухнаагийн Хүрэлсүхтэй нүүр тулах төлөвтэй байна.

DCI-ийн зүгээс мягмар гарагт энэ талаар мэдээлэхдээ МАН-ыг "6-р сарын 9-ний өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад Ерөнхийлөгч Х.Баттулгыг хууль бусаар хассан" гэж буруутгаж байгаагаа мэдэгдэв.

"МАН намаа цэрэгжүүлэх явцдаа улс төрийн бүхий л хүчийг төвлөрүүлэх гэсэн нь Монголын ардчилалд сэтгэл түгшээх ирээдүйг бий болгов" гэж DCI-ийн хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ.

Баттулгын өөрийн намын зарим гишүүд ч DCI-ийн гэрээнд шүүмжлэлтэй хандаж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч, парламентын гишүүн асан Цэдэвдамбын Оюунгэрэл Гадаадын Лобби Репортод нам нь DCI хөлсөлсөн болохыг хараад гайхаж байгаагаа илэрхийлэв.

Монголын улс төрийн шинжээч, Британийн Колумбийн Их Сургуулийн Олон нийтийн бодлого, дэлхийн харилцааны сургуулийн дэд профессор Жулиан Диеркес сөрөг хүчний үйлдсэн PR кампанит ажил нь хууль бус гэсэн мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгааг хэлжээ. Тэрбээр

"Энэ үйлдлийг хууль бус гэж үзэх нь утгагүй юм. Энэхүү гэрээ нь Монголын сонгогчдыг саналыг гуйвуулахад зориулагдаагүй болно" гэжээ.

Эх сурвалж: https://www.foreignlobby.com/

Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.