Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Шийдвэр гарсан, УИХ үүнийг хүлээж авах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

  Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн байна. Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болох юм. Харин УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдэх аж.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

“Өнөөдөр 15.00 цагаас Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан. Хуралдаанаас УИХ Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Тиймээс одоо Үндсэн хуулийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ 15 хоногт авч хэлэлцэнэ. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хүлээн авбал уг шийдвэр эцсийнх буюу хүчин төгөлдөр болно. Харин гишүүдийн олонх эс дэмжвэл Цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг дахин хэлэлцэнэ.

Ямартай ч өнөөдөр шийдвэр гарсан. УИХ үүнийг хүлээж авах ёстой.  Нэг даргын эрх чөлөөг хязгаарласан асуудалд нийтээрээ эсэргүүцэж байна. Гэвч өнөөдрийн үйл явдал бол Монгол улсын түүхэнд нэлээд сайнаар үлдэх ардчилсан шийдвэр гарлаа гэж үзэж байна. Хүлээлт маань биелсэн учир жаахан урам авлаа. Харин энэ урмыг батлах хэрэгтэй байна.

Өрсөлдөгчөө нь ялахын тулд эрх мэдлээ өөртөө авдаг ерөнхийлөгчид зөндөө байлаа. Шууд хэлэхэд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж зэрэг хүмүүс байсан. Энэ удаа Х.Баттулга бас эрх мэдлийн өөртөө төвлөрүүлж байна. Засгийн газрын эрх мэдлийг засгийн газарт өгөөд, Ерөнхийлөгчийн эрхийг Ерөнхийлөгчид нь өгмөөр байнахэмээв.

ШУУРХАЙ: Цэцээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй гэж үзжээ
ШУУРХАЙ: Цэцээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй гэж үзжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.