Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Цэцээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй гэж үзжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

      Үндсэн Хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр үдээс хойш 15 цагийн үед эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй эсэхийг хууль зүйн хувьд тайлбарлах шийдвэрийг гаргах юм.

    Тодруулбал, Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж  Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн юм.

    Тэгвэл ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй гэх агуулга бүхий шийдвэрийг гаргасан талаар эх сурвалжууд мэдээллээ.

      Цэцийн шийдвэр хараахан албажиж гараагүй бөгөөд тун удахгүй ҮХЦ болон хуралдаанд оролцсон оролцогч талууд мэдээлэл хийнэ.

Г.Лхагваа

Ц.Нямдорж сайдын унаж явсан машинд
Ц.Нямдорж сайдын унаж явсан машинд "зүүлттэй" байсан 0052УБҮ дугаар дээр 30 төрлийн 752 мянган төгрөг торгууль төлөгдөөгүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.