Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдварын эрсдэлийг сэрэмжлүүлэх аппликейшн хэрэглээнд нэвтэрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

   Халдвартай иргэний ойрын болон дам  хавьтал болсон эсэх талаарх сэрэмжлүүлэх аппликейшныг энэ сарын 19-нөөс хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон.

   Энэ асуудлын хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон Google компанийн төлөөлөл Алехандро нартай  цахим уулзалт хийжээ. Apple болон Google компани коронавируст халдварын эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор "Covid -19  ERSDEL" аппликейшныг хөгжүүлж өгч байгаа юм. Одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн уг системийг ашиглаж байна.

     Энэхүү аппликейшныг гар утсандаа суулган bluetooth -ээ  асааж ашигласнаар тухайн иргэн халдвар авсан болон дам хавьтагч болсноо гар утсандаа ирэх мэдээллээр мэдэх, цаашлаад ойрын болон дам хавьтлуудад сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх юм. Тус аппликейшы онцлог нь халдвар авсан иргэний хувийн мэдээлэл, зорчсон газрын байршил хадгалагддаггүй, бусдад дамжуулахгүй гэдгээрээ онцлог.

Дахин гурван эмэгтэй тамирчин алтан медалийн төлөө барилдана
Дахин гурван эмэгтэй тамирчин алтан медалийн төлөө барилдана
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.