Коронавирусээр халдварласан зургаан хүн өчигдөр хүн нас баржээ. ЭМЯ-ны мэдээлснээр, тэдний дөрөв нь 34-62 насны эрэгтэй, 64, 76 настай хоёр эмэгтэй юм.
Тодруулбал, гуравдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй, дөрөвдүгээр сарын 6-нд онош нь батлагдсан 49 настай эрэгтэй, дөрөвдүгээр сарын 7-нд онош нь батлагдсан 76 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй, 62 настай эрэгтэй, дрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 34 настай эрэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Эдгээр хүмүүс ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Ингэснээр манай улсад одоогоор коронавируст халдварын улмаас нийт 37 хүн нас бараад байна.