Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Б.Батчулууныг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

     Дуучин С.Сэрчмаа, Б.Батчулуун нар замын түгжрэлд онигоо ярьж байгаа нэрийн дор садар самуун, хүчирхийллийн тухай ярьсан юм. Тодруулбал, Б.Батчулуун найзынхаа хүчингийн хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийг ярихад С.Сэрчмаа тас тас хөхөрч хоёулаа инээдэм болгон ярьсан нь олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн юм.

    Тэгвэл уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Б.Батчулууныг шалгаж эхэлжээ. Тиймээс тухайн үед хохирогч эмэгтэй асуудлыг хууль хяналтын байгууллагад хандахгүй өнгөрөөсөн ч энэ удаад цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

      Цагдаагийн байгууллагаас хохирогчийн талаарх мэдээллийг чанд нууцлах аж.  Онигоо нэрийн дор охид бүсгүйчүүдийг доромжилж, хүчирхийллийг өөгшүүлж байгаа үйлдлийг иргэд хэрхэвч тоохгүй өнгөрөөж болохгүй. Цаашдаа ч иймэрхүү асуудалд орсон эмэгтэйчүүд асуудлыг нуун дарагдуулж, чимээгүй өнгөрөхөөсөө илүүтэй хуулийн байгууллагад хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх нь чухал юм.  

Архангай аймагт халдвартай эх амжилттай амаржжээ
Архангай аймагт халдвартай эх амжилттай амаржжээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.