Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадаас ирэх иргэд тусгаарлах байраа сонгох боломжтой болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

Засгийн газраас Сovid-19 халдварын талаарх өнөөдрийн /2021.02.17/ ээлжит мэдээллээ хийв. Энэхүү мэдээллийн дараа холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

УОК-оос тусгаарлалтын хугацааг 10 хоног болгох чиглэл өгсөн. Өмнө нь 21, 14 хоногоор тусгаарладаг байсан. Цар тахлын үед 10 хоногийн тусгаарлалтын хугацааг хүлээн зөвшөөрч байгаа юу?

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:

Яаралтай эх орондоо ирэх шаардлагатай байгаа 2700 орчим иргэн байгааг судалгаагаар гаргасан. Эдгээр иргэдийн 40-50 хувь нь БНСУ-д байгаа юм. Иймд БНСУ-руу зургаан удаагийн нислэг товлосон. Удахгүй цагийн хуваарийг дэлгэрэнгүй мэдээлнэ. Шадар сайдын зүгээс өгсөн даалгавар болох билетний үнийг бууруулах тухай Монгол улсын Засгийн газар хуралдаж байна. Иймд хэдэн хувиар бууруулах тухай тодорхой болохоор зарлана. Гадаадаас эх орондоо ирж буй иргэдийг 10, 14 хоног гэсэн хоёр шатлалтайгаар тусгаарлахаар болсон. Мутацид бүсээс ирээгүй иргэдийг 10 хоног тусгаарлана.

Өмнө нь хилийн чанадаас ирсэн иргэдийг хоногийн 50 мянган төгрөгийн тарифаар буудал болон сувилалд тусгаарладаг байсан. Гэвч тусгаарлах байрны орчин, үйлчилгээ шүүмжлэл дагуулдаг, иргэд голдог байсан. Тиймээс зочид буудлыг гурван шатлалтай болгож байгаа. Гадаадаас ирж буй иргэд тусгаарлах байраа өөрсдөө сонгох өөрчлөлт гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцааны яамнаас мэдээлэх юм.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Covid-19 халдварын нууц үеийн хугацаа 14 хоног. Гадаадаас иргэдээ татан авахад хэд хэдэн ангилалтай тусгаарлан ажиглах төлөвлөгөөг гаргаж байна. Вакцин гарсан тул иргэд гадаадаас эх орондоо ирэхдээ вакцинд хамрагдсан байна. Вакцин тариулсан иргэнийг 10 хоног тусгаарласны дараа гэртээ дөрөв хоног өрхийн эмчийн хяналтад байх юм. Түүнчлэн мутацид орсон вирустэй, өвчлөл өндөр бүс нутгаас ирсэн иргэдээ бид 14 хоног тусгаарлана. Энэ хугацаанд давтан шинжилгээ, асуумж авна. Хавьтал болсон иргэдийг долоо хоног тусгаарлаж ажиглалтаас гаргасны дараа харьяа төрийн байгууллагын хяналтад шилжүүлнэ.

Нэхмэлийн байранд нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Нэхмэлийн байранд халдвар голомтлон гараагүй.Бид хавьтлуудыг зөөвөрлөж байгаа. Батлагдсан тохиолдолтой хавьтал болсон иргэдийг зөөвөрлөхөд иргэд өвчлөл гарлаа гэж ойлгож байгаа бололтой. Батлагдсан тохиолдлууд болон хавьтлуудыг зөөвөрлөх ажлыг зохион байгуулж байна.

Ким Жон Уны эхнэр жилийн дараа олны өмнө гарав
Ким Жон Уны эхнэр жилийн дараа олны өмнө гарав
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.