УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
"Хүний эрхийн талаар хэлэх зүйл байна. Буудалд тусгаарлаж байгаа чинь гадаад оронд бол шорон. Энэ дээр манай хуульч гишүүд дугармаар байна. Энэ чинь шоронгоос ялгаа байхгүй. Бусад оронд гэрт нь 14 хоног тусгаарлаж байна. Хоёрдугаарт гадаадад зорчих асуудал бол Үндсэн хуулийн асуудал юм. Зөвхөн хуулиар зохицуулдаг хүний эрхийн асуудал. Энэ дээр бол ковидын хуулинд нэг заалт оруулсан. Тэр нь УОК-д зохицуулж байхаар өгсөн. Энэ бол буруу. Хүний эрхийн асуудлыг коммиссоор шийдүүлдэг байж болохгүй. Тийм учраас би С.Одонтуяа гишүүнд зөвлөхөд та энэ асуудлаар ковидын хуульд байгаа тэр заалтыг хасах нэмэлт өөрчлөлт хийх ёстой. Гадаад харилцааныхаа асуудлыг одоо нээ. Хүнийг энд тэнд хорьдгоо боль. Гэрт нь тусгаарлая" гэлээ.