Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: С.Ганбаатар таныг Оюутолгойн ажлын хэсэгт урьж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 37 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгын хамт төв талбай дээр өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзлаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

"Би танд хэдэн зүйлийг уламжлахаар ирлээ. Нэгдүгээрт, таныг эрүүл мэндээ бодох ёстой гэж удирдлагуудаас хэлүүлсэн. Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулан тодорхрой үр дүнд хүрээд байгааг танд албан ёсоор хэлж байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр У.Хүрэлсүх даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Рио Тинтогийнхонтой хэлэлцээрийн ширээний ард суусан. Хэлэлцээрийн ширээний ард хэдэн зүйлийг Монголын Засгийн газар анх удаа хөрөнгө оруулагч талд тавьсан. Үүний нэгдүгээр шаардлага нь Дубайн гэрээг бүр мөсөн цуцлах. Хоёр дахь шаардлага бол 2009 онд байгуулсан Үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагуудыг тавьсан. 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр мөн ажлын хэсэг видео уулзалтыг хөрөнгө оруулагч талтай хийсэн. Монголын Засгийн газраас тавьсан дээрх шаардлагуудыг хүлээж авахгүй тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах хүртэлх дараагийн шатны арга хэмжээнд орохоо хэлсэн. Хөрөнгө оруулагчид үүн дээр их цочирдсон байр суурьтай байгаа. Энэ асуудал дээр бид тантай хамтарч цаашид тэмцэл зохион байгуулах, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголчуудад ашигтай байх, нийт Монголчуудад өр өгөөжийг нь өгөх байдлаар өөрчлөн сайжруулах тал дээр тантай хамтарч ажиллая гэдэг зүйлийг У.Хүрэлсүх дарга хэлүүллээ. Шинээр сонгогдож буй Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд Их хурлын чуулганаар албан ёсоор Ерөнхий сайд болоогүй байгаа учраас таны тавьж байгаа шаардлагыг шууд авах нь зохимжгүй байна, тантай үзэл бодол, цаашдын үйл явдал ижил байгаа гэдгээ илэрхийлсэн. Таныг мөн Оюутолгойн ажлын хэсэгт урьж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Өнөөдөр Х.Нямбаатар сайдыг Монголын ард түмний эрх ашгийг хүндэтгэн ирж байна гэж би ойлгож байна. Үүн дээр би хүндэтгэлтэй хандаж байна. Гурван зүйл би хэлье. Нэгдүгээрт, Олон улсын шүүхүүдээр гарсан авлига өгч, авч байж байгуулагдсан Оюутолгойн гэрээ гэдэг нь нотлогдсон энэ үед шууд ОУ-ын байгууллагууд дээр Монгол улсын Ерөнхий сайд нэхэмжлэл гаргаад Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэл болсон байна. Энэ нэхэмжлэлээ хэзээ гаргах вэ? Тэр үед би өлсгөлөнгөө зогсооно. Хоёрдугаарт, ОУ-ын шүүх дээр манай МАН-ын, АН-ын 24 улс төрч оролцсон барьцаалсан хөрөнгийг буцаан Монголд авч ирэх нэхэмжлэл гаргаач. Энэ хэзээ гарах вэ? Гуравдугаарт, Хэрэв өнөөдөр намайг ажлын хэсэгт орлоо гэж тооцож байгаа бол ОУ-ын шүүхүүд дээр гаргах нэхэмжлэл дээр өөрийн санаа бодлыг болон хувилбар томъёоллыг бичих бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна" гэлээ.

АНУ-ын армид трансжендэр хүмүүс алба хаах боломжтой боллоо
АНУ-ын армид трансжендэр хүмүүс алба хаах боломжтой боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.