Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал жуулчлалын чанарын үнэлгээгээр 111-д жагсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг олон улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтэд үйлчилгээний чанарын үнэлгээгээр 140 орноос 111-д бичигджээ.
Ийнхүү хойгуур үнэлэгдэж байгааг БОАЖЯ сайжруулахаар БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар аялал жуулчлалын чадавх нэмэгдүүлэх цогц төсөл хэрэгжүүлэх гэж байгааг  БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан БОАЖЯ-ны ирэх 4 жилд хийх ажлаа танилцуулах үеэр тэмдэглэв.
Эхний шатанд аялал жуулчлалын сургалтын хөтөлбөр боловсруулах юм. Дараа нь аялал жуулчлалын сургалтын цогц төв байгуулахаар газрыг нь шийдсэн бөгөөд барилгын ажил энэ оны эхний улиралд эхэлж, 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орохоор төлөвлөжээ.
Тус төвд аялал жуулчлалын салбарын үйлчилгээний ажилчдыг олон улсын жишигт нийцүүлж бэлдсэнээр хот, хөдөөгийн үйлчилгээний ялгааг арилгах аж.
Түүнчлэн, үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд авто зам дагуу зочид буудал, худалдаа үйлчилгээ, ариун цэврийн асуудлыг цогцоор шийдсэн байгууламжийг 39 байршилд байгуулна.
“Байгууламж барих газруудыг нь улс тусгай хэрэгцээнд аваад, хувийн хэвшлийн хөрөнгөор барина. Мөн зуны улиралд иргэдийн гол, нуур, байгалийн үзэсгэлэн, соёлын өв дагасан газраар аялах урсгал нэмэгддэг. Эдгээрт ариун цэврийн газар, машин тавих цэг байдаггүй. Ялангуяа гол, байгалийн экосистем бүхий газар нэгдсэн зогсоол, гал түлэх, майхан барих, боловсон ариун цэврийн газартай отоглох цэг бий болгох ажлыг өнгөрсөн онд эхлүүлж, 17 газарт байгуулсан. Эдгээр байршлын тоог 2024 он гэхэд 80-100-д хүргэх зорилготой”-г тэрбээр дурдсан юм.

Үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн коронавирусийн халдвар авсан байна
Үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн коронавирусийн халдвар авсан байна
 
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад хүүгүй 50 хүртэл сая төгрөгийн зээл олгоно
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад хүүгүй 50 хүртэл сая төгрөгийн зээл олгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.