Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо бүртгэлийн ажил эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Агаарын тухай хуульд заасны дагуу нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл тооллогын ажлыг жил бүр зохион байгуулдаг. 

Энэ жилийн тоо бүртгэл короновирусийн цар тахалтай холбоотойгоор БОАЖЯ,  Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран “Орчны бохирдлын эх үүсвэр, хаягдлын тооллогын мэдээллийн сан” цахим мэдээллийн системд анх удаа бүртгэж байгаагаараа онцлог юм. 

Тус цахим мэдээллийн систем нь өмнөх бүртгэлийн цахим системтэй харьцуулахад илүү боловсронгуй, эх үүсвэрийн хаягдлыг тооцоолох автомат үйлдлийн систем орсноороо онцлог юм. 

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл мэдээллийн ажлыг хийж гүйцэтгэх албан хаагчид болох нийслэлийн  есөн дүүргийн Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтнүүд, хороодын албан хаагчдад тус цахим бүртгэлийн системийн танилцуулга сургалтыг анх удаа www.meet.google.com цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд нийслэлийн есөн дүүрэг, хороодын нийт 100 албан хаагч хамрагдлаа. 

ТББХ: Ардчилсан намын бүлэгт маргаашийн 14 цаг хүртэл завсарлага олголоо
ТББХ: Ардчилсан намын бүлэгт маргаашийн 14 цаг хүртэл завсарлага олголоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.