Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн газраас УИХ-ын гишүүн С.Ганбаатарт мэдэгдэл хүргүүлжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна.
 

Улсын их хурлын гишүүний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байгаа юм.
 

Иймд Иргэд та бүхэн хуулиа дээдэлж, цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна.

“Samsung”-н тэргүүн шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй
“Samsung”-н тэргүүн шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.