Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын 503 иргэнийг нутаг буцаажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Гадаадын иргэн, харьяатын газраас улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан БНХАУ-ын иргэдийг буцаах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, он гарснаас хойш 503 иргэнийг эх оронд нь буцаажээ.

Тодруулбал,эдгээр иргэд нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрөгч 2020 оны ес, аравдугаар сард хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн байна.

Тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа цар тахлын улмаас түр зогссон учир ийнхүү нутаг буцаасан байна. Тухайн иргэд бүтээн байгуулалтын салбар буюу барилга угсралт, уул уурхай, авто замын салбарын 11 аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаад аливаа зөрчилд холбогдолгүйгээр хуулийн хугацаанд эх орон руу нь буцаажээ.

Японд гэртээ тусгаарлагдах иргэд нэмэгджээ
Японд гэртээ тусгаарлагдах иргэд нэмэгджээ
 
Автобусны мөнгөө төлөөгүй иргэн “Жолоочид хэл амаар доромжлуулаад буулаа“ гэж гомдол гаргажээ
Автобусны мөнгөө төлөөгүй иргэн “Жолоочид хэл амаар доромжлуулаад буулаа“ гэж гомдол гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.