Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улс төрийн” хоригдлууд суллагдаж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 48 секунд

Ерөнхийлөгч асан Ц.Элбэдорж “улс төрийн 14” гэх шинэ нэршил гаргаж ирсэн. Тэрбээр: Өнөөдрийн “арван дөрөв”-ийг бол амьд хүн тэвчимгүй муухайгаар гутаасан. Гутаасаар байгаа. Хаалттай ялласан. Итгэл төрүүлж хуурсан. Хууль шүүхийг урдаа барьж зүхүүлсэн. Тэднийг цагаатгаагүй. Ялаас нь хассан, хөнгөлсөн нэр зүүж ялтан хэвээр нь шоронд үлдээсэн. Дахиад нэмж хараалгасан. Дундаас нь Ундармааг үзүүлэнд хэрэглэж, торгож тоглоомдоо ашигласан... гэж бичиж байв.

Энэ бүхнийг зохион байгуулж байгаа хүн бол өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэж тодорхой нэрлээд би чиний арван тавдахь болоход бэлэн байна гэж нийтлэлээ дуусгасан байдаг.

Үнэхээр УИХ-ын сонгууль ид явагдаж байх үед Монголын түүхэнд болж байгаагүй баривчилгаа явагдаж улс төрийн томоохон албан тушаал хашиж байсан хүмүүсийг шүүхээс бөөндөж ялласан. Тэр бүү хэл бүрэн эрх нь хэрэгжиж байсан УИХ-ын гишүүнийг баривчилж шүүн тасалсан анхны тохиолдол энэ үеэр бүртгэгдсэн. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг баривчилсан асуудлаар өдгөө олон улсын парламентын холбоо хэрэг нээн шалгаж байгаа. Харин Ж.Эрдэнэбатын хэргийг прокурорт буцаасан атлаа таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үлдээсэн хачирхалтай шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс гаргаад байгаа. Ж.Эрдэнэбатыг суллавал УИХ-ын гишүүний тангарагаа өргөх учраас улс төрийн зорилгоор түүнийг хорьсоор байна гэж тайлбарлах хүмүүс байна.

Толгой дараалан ялласан шүүх одоо ээлж дарааллан улс төрчдийг суллах, ял бууруулах шийдвэр гаргах боллоо.

Тухайлбал өчигдөр \2021.01.19\ шүүхээс УИХ-ын гишүүн, сайд асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг хорих ялыг торгохоор сольж суллах шийдвэр гаргав. Мөн С.Баярцогтод оноосон 10 жилийн ялыг 4.8 жил, С.Баярт оноосон 5 жилийн хорих ялыг 2.6 жил болгон бууруулах шийдвэрийг гаргаад байгаа. Удахгүй тэдний хяналтын шатны шүүх удахгүй товлогдоно. Хяналтын шатны шүүхээс тэднийг суллах болов уу? гэсэн хүлээлт нийгмийн тодорхой хэсэгт бий. Мөн тэднийг суллаж болохгүй гэсэн байр суурь ч бий. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын шүүх хурал энэ 22-нд улсын дээд шүүхэд болохоор тов гараад байгаа. Монгол Улсын гадаад нэр хүндийг нэлээд сэвтүүлээд байгаа эдгээр улс төрийн гэх тодотголтой хэргүүд ийнхүү ар араасаа шийдэгдэх гэж байна

Ийнхүү улс төрийн 14 эхнээсээ суллагдаж байна. Харин шүүх анхнаасаа улс төрийн нөлөөнд орж эдгээр хүмүүсийг шийтгэв үү? Эсвэл одоо улс төрийн нөлөөнд орж суллаад эхлэв үү гэдэг асуулт хариултгүй үлдэж байна. Улс төрийн гэх хүмүүсийг яллаж байхад нийгэмд маш их шүүмжлэл өрнөсөн. Тэгвэл суллахад нь ч мөн шүүмжлэл өрнөж байна. Шүүх  эдгээр хүмүүсийг яллаж байхдаа дэмжигчдийнх нь шүүмжлэлийг татсан бол суллахад нь эсрэг бодолтой хүмүүсийг шүүмжлэлийг өөртөө татаж байна. Энэ нь эцэстээ шүүхийн нэр хүндэд л хортой алхам болж байгаа гэдгээ анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Хүйтнийг давах гэсэн сармагчингууд
Хүйтнийг давах гэсэн сармагчингууд "банш" хэлбэрт оржээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.