
УОК-ын шуурхай штаб мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг гадаад оронд байгаа иргэдээ татан авч ирэх тусгай үүргийн нислэгийн энэ сарын хуваарийг танилцууллаа. Энэхүү мэдээллийн дагуу нэгдүгээр сарын 22-нд 160 иргэн, нэгдүгээр сарын 31-нд мөн 160 иргэн БНСУ-аас эх орондоо ирэхээр болжээ. Харин ирэх хоёрдугаар сард үйлдэх нислэгүүдийг энэ сарын 27-нд албан ёсоор олон нийтэд мэдээллэхээ дурдлаа.