Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨМӨЗО-ноос 150 сая төгрөгийн эд материалын дэмжлэг үзүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг өнөөдөр Улсын онцгой комисст хандивлалаа. Эд материалд нэг удаагийн хамгаалалтын хувцас,  бээлий, нүдний шил, халуун хэмжигч, амны хаалт зэрэг багтаж байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, коронавируст халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ нөхцөлд хандив өргөсөнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ” гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанааас мэдээллээ.

Т.Доржханд: 400 мянган ажлын байрыг хамгаалах боломж байна
Т.Доржханд: 400 мянган ажлын байрыг хамгаалах боломж байна
 
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.