Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 3,443, дам хавьтал 21,749 хүн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 7,367 хүн нэвтэрчээ.

Тухайлбал 1,694 тээврийн хэрэгслээр 3,725 зорчигч хот руу нэвтэрч, 1,945 тээврийн хэрэгслээр 3,642 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 88 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.
Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 31 албан хаагч ажиллаж,авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 175,257 автомашины 423,244 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.

Амралтын өдрүүдэд 8,354 хүн шинжилгээнд хамрагджээ
2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 8,354 хүн хамрагдсан байна.

Ажилласан шинжилгээний төв 24, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 5 багт нийт 348 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 550,055 хүнийг шинжилгээнд хамруулснаас 477,886 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88,498 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 699, ойрын хавьтал 3,443, дам хавьтал 21,749 хүн байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.