Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл” цахим үзэсгэлэн боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Монголын Урлагийн Зөвлөл, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо хамтран “Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл” гэрэл зургийн төслийг санаачлан зургаан сарын хугацаанд хэрэгжүүлжээ. Төслийн зорилго нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох гэрэл зургаар дамжуулан онцгойлон эмэгтэй уран бүтээлчдийн тэгш эрхийн дурангаар нийгмийг тольдон, тэдний үзэл санаа, дуу хоолойг нийгэмд хүргэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд оршсон байна.

“Зүүм” гэрэл зургийн уралдааныг “Тэгш оролцоот нийгэм” сэдвийн дор 2020 оны 8 сараас 2 сарын хугацаанд зарлажээ. Уралдаанд оролцогчид мэргэжлийн болон сонирхогчийн ангилалд Хөрөг, Сэдэвчилсэн 2 төрлөөр нийгмийн олон талт асуудлыг өөрсдийн бүтээлээр илэрхийлж, сургалтаас сурсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх болзолтой оролцсон байна. 

26 уран бүтээлчийн 39 бүтээлийг хүлээн авсан бөгөөд эдгээр уран бүтээлчдээс 12 уран бүтээлч “Зүүм” уралдааны болзол шаардлагыг хангасан тул сонгон шалгаруулалтад тэнцэж, үзэсгэлэнд оролцох эрхтэй болжээ.

Зохион байгуулагчид тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Зүүм” цахим үзэсгэлэнг 2020 оны 12 сарын 15-аас 2021 оны 1 сарын 15-ны хооронд зохион байгуулж бөгөөд 12 оролцогчийн 13 бүтээл GenerationEquality хаштагтайгаар танилцуулагдаж байна. Үзэсгэлэнд сонгон шалгарсан шүүгчдийн бүрэлдэхүүн эдгээр бүтээлээс Хөрөг, Сэдэвчилсэн төрөл тус бүрт мэргэжлийн, сонирхогч ангилалд сонгон шалгаруулна. Харин сошиал орчинд үзэгчдээс хамгийн өндөр хандалт авсан бүтээлд “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг гардуулах аж.

 

Засгийн газрын 12 дугаар байранд хөл хорио тогтоогоод байна
Засгийн газрын 12 дугаар байранд хөл хорио тогтоогоод байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.