Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүйтний эрч амралтын өдрүүдэд ихэнх нутгаар суларна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Хүйтний эрч амралтын өдрүүдэд ихэнх нутгаар суларна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн мэдээлжээ.

Тухайлбал, нутгийн баруун хэсгээр үүлшиж, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Шөнө Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөр нь баруун болон зүүн аймгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10м, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14м хүрч ширүүснэ.

Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнө 40-45, өдөртөө 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн, уулархаг нутаг,  Идэр, Эг, Үүр, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнө 34-39, өдөртөө 22-27 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр шөнө 29-34, өдөртөө 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнө 18-23, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнө 23-28, өдөртөө 14-19 хэм хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмоор шөнө ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32, бусад хэсгээр 23-25, өдөр нь 14-16 хэм хүйтэн байх аж. Багануур орчмоор цас орохгүй, салхи хойноос секундэд 7-12 м, шөнө 23-25, өдөртөө 14-16 хэм, харин Тэрэлж орчмоор цас орохгүй, салхи хойноос секундэд 6-11м, шөнө 24-26, өдөртөө 15-17 хэм болж хүйтэрнэ.

Ерөнхийлөгч оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд дэмжлэг үзүүлэх санаачилга гаргалаа
Ерөнхийлөгч оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд дэмжлэг үзүүлэх санаачилга гаргалаа
 
Д.Энхтүвшин: Бие, сэтгэлийн амрыг харалгүй хэцүү замыг нь сонголоо. Хэрхэхийг сонгогч та бүхэн шийдэг ээ
Д.Энхтүвшин: Бие, сэтгэлийн амрыг харалгүй хэцүү замыг нь сонголоо. Хэрхэхийг сонгогч та бүхэн шийдэг ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.